Афганистаны Кабул хотод Америкийн гурван иргэнийг цагдаагийн ажилтан буудан хороожээ. Ирэх тавдугаар сарын 5-нд болох ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Афганд халдлага тасрахгүй байна. Кабул хотын цагдаа эмнэлгийн зургаан ажилтан руу гал нээсэн бөгөөд тэдний гурав нь алагдсан аж. 100 ортой, 27 эмч, 64 сувилагчтай сайн дурын эмнэлэг нь эмэгтэйчүүд, хүүхдэд эрүүл мэндийн тусламж хүргэдэг байжээ. Уг хэргийг үйлдсэн цагдааг хөнөөсөн эсвэл цагдан хорьсон эсэх нь тодорхойгүй байна.







