Их Британийн Хатан хааны нэрэмжит коллежийн эрдэмтэд хүний тулгуур эсийг ашиглан, арьсыг лабораторит ургуулах туршилтыг амжилттай явуулж байна. Тулгуур эсийг ургуулах туршилтыг өмнө нь хийж байсан ч хүний жинхэнэ арьстай яг адилхан байлгахад ихээхэн саад учирч буйг эрдэмтэд мэдэгдсэн юм. Учир нь арьсыг чийгшүүлж, нянгаас хамгаалж байдаг эпидермикийн давхаргыг хиймлээр ургуулахад төвөгтэй байжээ. Тэгвэл судлаачид тулгуур эсийг чийгшил багатай орчинд ургуулж, эпидермикийн давхаргыг төвөггүй гаргаж авах болжээ. Ингэснээр арьсны өвчтэй хүмүүст туслах боломжтой юм. Мөн амьтад дээр төрөл бүрийн туршилт хийхээ болих тул тэдний эрхийг ч мөн давхар хамгаалсан амжилт болжээ.



