Хятадын нийт гол мөрний усны 60 хувь нь бохирдож, унданд хэрэглэх аргагүй болсон гэдэг судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргажээ. Тэгвэл Хятадын Хубэй мужийн нийслэл Ухань хотын оршин суугчдад дээрх аюул бодитой нүүрлэж эхэллээ. Өчигдөр хотын хоёр ч ус түгээгүүрийн газар хаалгаа барьж, 300 мянган хүн ундны усны хомсдолд оржээ. Энэ хоёр газар нь Хан мөрнөөс эхээ авдаг Янгзе голоос усаа нийлүүлдэг байсан хэдий ч голын усанд аммони, нитрогений агууламж хэт өндөр гарсан тул ийнхүү хориг тавьсан байна. Орон нутгийн хүрээлэн буй орчныг хамгаалах товчоо усыг бохирдуулж буй эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. 260 км квадрат газар нутагтай Ухань хотын захиргаа ард иргэдийг яаралтай устай залгуулахаар тэмцэж байна.









