
НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл энэ сарын 23-ны өдөр хуралдаж, салбар байгууллагуудаа сонгожээ. Манай улс Хүн ам, хөгжлийн комисс, Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын сонгуульд нэрээ дэвшүүлж, 54 улсын дэмжлэгтэйгээр гишүүнээр сонгогдсон байна. Ингэснээр манай улс 2015 онд чуулганаа хийх эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын гишүүнээр ажиллахаар болжээ.