
Тухайлбал, “Универсал” ХХК нь өөрийн харилцагч “Нестле” компанийн хүсэлтээр Герман улсын “Нестле” компанид үйлдвэрлэсэн “Нестоген” нэрийн эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний талаарх сурталчилгааг орон даяар тодорхой давтамжтайгаар, “EQO UP” ХХК нь “Симилак” нэрийн эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг “Facebook” олон нийтийн мэдээллийн сүлжээ, цахим хуудсаар сурталчилсан аж.
Хууль зөрчиж сурталчилгаа явуулсан компаниудад эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнтэй холбоотой ямар нэгэн зар сурталчилгааг олон нийтийн мэдээллийн хэрэглэл ашиглан явуулахгүй байх, Монгол улсад мөрдөгдөж буй “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай” хуулийн холбогдох заалтуудыг мөрдөж ажиллахыг мэдэгдэн албан тоот хүргүүлж, хуульд заасны дагуу хариуцлага тооцож, торгуулийн арга хэмжээ авав.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)