
1953 оны Японы цэргийн нууц материалыг Хятадын цагдаагийн ажилтнууд олжээ. Энэ баримт нь Японы армийн 731-р нэгдэл Хятад эмэгтэйчүүдийг секс боолчлолын зорилгоор ашиглаж байсан болон Нанжины хядлагын мэдээллүүдийг агуулж байгаа гэнэ. Тухайлбал, Япон цэргүүдийн ар гэрийнхэндээ бичсэн захидлууд хадгалагдаж байгаа ажээ. Нэгэн япон цэрэг “Би нэг Хятад хүн алчихлаа. Надад тийм ч сайхан санагдахгүй байна. Хүмүүсийг буурцаг зүсдэг шиг л жадаар сүлбэж алж байна. Хүмүүсийг жадаар алсаны дараа миний гар чичирч байсан” хэмээн захидал бичжээ. Бас нэгэн цэрэг “Би хэдэн хүн алсанаа ч мэдэхгүй. Хятад хүний толгойг цавчихад надад ямар аймшигтай мэдрэмж төрж байсныг илэрхийлж хэлж чадахгүй байна. Нас барахаасаа өмнө өвдөж зовж, орилж байгаа хүмүүсийн царайг би мартаж чадахгүй байна” хэмээн захидал бичжээ. Хятадын Жилин мужийн архивт Нанжины хядлагатай холбоотой 20 мянган хуудас нууц материал хадгалагддаг байна.
Сэтгэгдэл (1)