
Олон улсын зээлийн үнэлгээний “Standard & Poor’s” компани ОХУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулсан байна. Хойд хөршийн зээлжих зэрэглэл BBB байсныг BBB хасах болгож өөрчилжээ. Мөн өнгөрсөн баасан гаригт ОХУ-ын Төв банк бодлогын хүүгээ 7-7,5 хувь болгон өсгөж, рублийн ханшийн уналтыг тогтворжуулах арга хэмжээ авсан байна. АНУ болон Европын хориг арга хэмжээ Оросын эдийн засагт сөргөөр нөлөөлж, улмаар Оросын зээлжих зэрэглэлд буурахад нөлөөлжээ. Засгийн газрын зээл авах болон хамгийн чухал зээлээ эргүүлэн төлөх чадварыг үнэлсэн үнэлгээг “credit rating” буюу зээлжих зэрэглэл гэдэг байна.