Бээжин хотын төв талбайд 1989 онд болсон оюутнуудын эсэргүүцлийн жагсаалд зориулсан музейг Хонгконгт нээжээ. Энэ нь уг бослогын үеэр амь үрэгдсэн залуусын дурсгалыг хүндэтгэх газар болсон юм. Хятад хүмүүс 1989 оны уг хэрэг явдлын талаар төдийлөн сайн мэддэггүй гэнэ. Харин мэддэг хүмүүс нь энэ талаар ярихгүй байхыг хичээдэг байна. Тянь Ан Миний бослогыг танк, явган цэргээр дарсан юм. Энэ явдлын дараа Хятадын сонинуудын 12 хувь нь хаагдаж, хэвлэлийн компаниудын долоон хувь нь vvдээ барьж, 150 гаруй кино, баримтат киног гаргахыг хоригложээ. Тухайн vеийн олон арван сонины эрхлэгч ажлаасаа халагдан, шийтгэл амссан гэдэг.











