Залуу ээжүүд хүүхдээ чангаар уйлж, орилохоос хамгийн их эмээдэг. Тэгвэл Японд жил бүр хүүхэд уйлуулдаг тэмцээнийг зохион байгуулдаг байна. Тэмцээнд оролцогч хүүхдүүдийг сумо бөхчүүд тэврэн зогсож, хамгийн удаан чангаар уйлсан бяцхан хүүхдийг шалгаруулдаг. Энэхүү арга хэмжээг Токио хотын Сенсожи сүм хавар ирсэнийг бэлгэдэж, жил бүр зохион байгуулдаг байна. Хүүхдийг удаан уйлуулах тусам эрүүл мэндэд нь тустай гэж үздэг бөгөөд тэмцээнд нэг ой хүрээгүй 80 гаруй багачууд оролцдог жишиг тогтоод уджээ. Япон эцэг эхчүүд сумо бөхчүүдэд хүүхдээ тэврүүлээд уйлуулах нь эрүүл мэнд, өсөлтөнд нь сайн нөлөөтэй гэж итгэдэг. Хүүхдийг муу бүхнээс хамгаалдаг гэж үздэг энэхүү зан үйлийг 400 жилийн өмнөөс үйлдэж ирсэн гэнэ.











