Америкийн төв болон өмнөд мужуудад дэгдсэн торнадо салхины улмаас хоёр хүн амиа алдаж, зургаан хүн гэмтэж бэртсэн талаар албаныхан мэдээлэв. Мөн байшин барилгууд эвдэрч сүйджээ. Арканзанс мужид салхи 16 км үргэлжилж, Little Rock хотод хүрсэн байна. Хаврын хуурай уур амьсгалаас болж салхины хүч нэмэгдэж байгаа тул сонор сэрэмжтэй байхыг цаг уурчид сануулжээ.


