Хятадын өмнөд хэсэгт орших Хайнан мужийн иргэн 56 настай Чень Цинзу үнэхээр хачирхалтай хоббитой нэгэн ажээ. Тэрээр сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд янз бүрийн өнгө, хэлбэр, хэмжээтэй 5000 гаруй хөхний даруулга цуглуулаад байна. Чень эдгээр цуглуулгаараа музей байгуулах сонирхолтой гэнэ. Чень Цинзу яагаад эмэгтэй хүний дотуур хувцас цуглуулах болсон шалтгаанаа “Эмэгтэйчүүд биеийн галбираа гаргах гэж том эсвэл жижиг хэмжээтэй хөхний даруулга өмсдөг. Өөртөө таарсан хөхний даруулга зүүхгүй бол эрүүл мэндэд нь сөрөг нөлөөтэй гэдгийг мэддэггүй. Үүнийг л ойлгуулах нь миний сонирхол” хэмээн тайлбарлажээ. Чень коллежийн оютнуудад хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх хичээл зааж, цуглуулгаасаа бэлэглэдэг байна. Түүний амьдралд хөхний хорт хавдраас болж зовж шаналж буй эмэгтэйчүүд цөөнгүй таарсан учир ийнхүү сайн дурын үйлс хийх болжээ.





