
Египетийн шүүх Лалын ахан дүүс байгууллагын удирдагч Мохаммед Бадие тэргүүтэй 683 хүнийг цаазлах шийдвэр гаргажээ. Тэднийг өнгөрсөн онд засгийн эрхнээс буусан ерөнхийлөгч Мохаммед Мурсийг дэмжиж, жагсаал цуглаан зохион байгуулж, цагдаа нар руу халдсан хэмээн буруутгаж байгаа юм. Өнгөрсөн гуравдугаар сард ийм шалтгаанаар 529 хүнд цаазын ял оноосны 492-ынх нь ялыг өөрчилж, бүх насаар нь хорих ялаар сольжээ. Египет улсад улс төрийн тэмцэл өрнүүлэгчдийг хатуу шийтгэж байгааг хүний эрхийг хамгаалагчид шүүмжилдэг. Харин тус улсын эрх баригчид удаа дараа халдлага үйлдэж буй лалын шашинтнуудыг буруушаадаг юм.