
Иракын зүүн хойд мужид амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсний уршгаар 30 хүн амь насаа алдаж, 50 хүн шархаджээ. Уг халдлага Курд үндэстнүүдийн оршин суудаг Ханакино хотод болсон юм. Гурван жилийн өмнө Америкийн цэргүүд гарсанаас хойш Иракт анх удаа парламентын сонгууль явуулах гэж байгаа ч эмх замбараагүй байдал газар авсаар байна. Дээрх халдлагыг үйлдсэн этгээд Курд үндэстний эх орончдын эвслийн төв байрны гадна цугларсан хүмүүсийн дэргэд хүрч ирэн өөрийгөө дэлбэлсэн хэмээн цагдаагийн ажилтнууд Ройтерс агентлагт мэдэгджээ.