Японы ерөнхий сайд Шинзо Абегийн гэргий Акиэ Абе Токио хотноо жил бүр зохион байгуулдаг ижил хүйстнүүдийн парадад оролцож, бэлгийн цөөнхийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. 3000 хүн оролцсон уг парадыг консерватив улс төрчийн гэргий дэмжсэн нь содон үзэгдэл байлаа. Чөлөөт сэтгэлгээтэй гэдгээрээ нэртэй Абэ хатагтай “Би хэнийг ч ялгаварлан гадуурхдаггүй аз жаргалтай, элбэг хангалуун амьдралтай нийгмийг бий болгохыг хүсдэг” хэмээн ярьж байна. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг тэрээр Солонгосын поп хөгжимд нугасгүй дуртай гэдгээ хэлж байсан удаатай.



