
Хятадын гадаад хэргийн сайдын төлөөлөгч Цинь Ган Оросыг Их наймаас хассан нь Украины хямралыг шийдвэрлэхэд туслах бус харин ч улам өөгшүүлж магадгүй гэж ярьжээ. Тэрээр хориг тавихын оронд талуудыг хэлэлцүүлэх нь Украины хямралыг шийдэх зөв гарц гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Энэ хооронд Их долоо Украины түрэмгийлэлтэй холбоотойгоор Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах талаар хэлэлцэж байгаа ажээ. Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Японы, АНУ зэрэг Их долоогийн орнууд болон Европын холбоо Украинд ирэх тавдугаар сарын 25-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийг тайван явуулахад хамаг анхаарлаа хандуулж байна.