“Samsung Electronics” компанийн ухаалаг гар утасны борлуулалт 4 хувиар буурчээ. Дэлхийн ухаалаг гар утасны зах зээлийн хамгийн том үйлдвэрлэгч тус компанийн сүүлийн гурван сарын нийт орлого 33,4 триллион вон буюу 32,3 тэрбум доллар болжээ. 2012 онд Финландын “Nokia” компанийг зах зээлээс түлхэн унагахад “Samsung” компани чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Гэсэн ч ухаалаг гар утасны зах зээлийн өрсөлдөөн их байгаа тул үнээ бууруулахаас өөр аргагүй байдалд хүргэж байна. Энэ нь орлого буурах гол шалтгаан юм. Сүүлийн үед Хятадын Xiaomi, Huawei, ZTE компани энэ зах зээлд хүчтэй өрсөлдөх болжээ.
