
Төв Африкийн бүгд найрамдах улсад 22 хүн халдлагад өртөж амиа алдсаны 15 нь орон нутгийн удирдах албан тушаалтан, гурав нь иргэдэд тусламж хүргэж явсан ажилтнууд байжээ. Уг халдлага нийслэл Бангуй хотоос 450 км-ийн зайтай орших Нанга Богуйлад гарсан байна. Хэргийн талаар нэмэлт мэдээлэл өгөх болоогүй гэдгийг орон нутгийн эрх баригчид мэдэгджээ. Орон нутгийн удирдагчдын хуралддаг танхимд гэмт этгээдүүд дайран орсон хэмээн гэрчүүд мэдээлж байна.