Хятадын гэрэл зурагчин Ван фотошопыг чадварлаг ашиглаж чаддаг. Тэрээр найз охиныхоо хүүхэд насных нь гэрэл зургийг фотошопдож өөрөө дэргэд нь зогсож байгаа мэт харагдуулсан байна. Ван “Надад цаг хугацааны машин байхгүй учир найз охиныхоо хүүхэд насанд нь эргэж очиж, түүндээ цэцэг бэлэглэж чадахгүй шүү дээ. Тэгэхээр ийм аргаар хийж чадаагүй зүйлээ хиймээр байна” гэж ярив. Найз охиныхоо хүүхэд насанд эргэн очиж, хайрын захиа, цэцэг бэлэглэн, гутлыг нь үдэж өгөх нь Ваны хувьд аз жаргал юм. Хятадын Твиттер буюу Weibo хуудсанд анх зурагнуудаа нийтэлсэн түүнийг цахим хэрэглэгчид романтик залуу хэмээн нэрлэж байхад нөгөө хэсэг нь “тэнэг амьтан” гэж муулж байжээ. Бяцхан найз охиныхоо хормойг сөхөж буй дэггүй Ван зарим хүнд таалагдаагүй бололтой.
