Чех улсын иргэн Людвик Долезалыг Европын хамгийн бохир хүн хэмээн “Mirror” сонин онцолжээ. Үрчгэр нүүртэй энэ хүний сахал саарал өнгөтэй болж хар арьстай болжээ. Тэрээр өвлийн хүйтэнд хөлдөж үхэхгүйн тулд зарим эд зүйлсээ шатааж, халуун үнсэн дээр нь унтдаг байна. Людвик “Би яг чөтгөр шиг харагддаг. Надад хэд хэдэн матрасс байсан ч бүгдийг нь шатаачихсан. Хүмүүс хуучин дугуйнуудаа шатаалгахаар авчирч өгч надад тусалдаг юм” хэмээн ярьж байна. Хэдийгээр туйлын бохир амьдарч байгаа ч орон гэргүй тэрээр хөлдөхгүйн тулд хог шатааж амьдрахаас өөр яалтай билээ. Тэрээр сардаа 81 фаундын тэтгэмж авдаг ч өдрийн 20 ширхэг тамхины хэрэглээгээ хангаад дуусдаг байна.

