“Los Angeles Clippers” багийн эзэн Доналд Стерлингийн арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан мэдэгдэлтэй холбоотойгоор Леброн Жэймс тэргүүтэй Миами хит багийнхан дуугүй байж, эсэргүүцлээ илэрхийлэв. Доналдын хэлсэн үг сагсан бөмбөгчдийн дургүйцлийг төрүүлж, зарим багийнхан логогүй футболкоор жигдэрсэн билээ. TMZ сайтад 80 настай Доналд Стерлингийн 10 минутын дуу бичлэг нийтлэгдсэн юм. Энэхүү бичлэгт Доналд найз бүсгүйгээ шүүмжилж байгаа нь сонсогдоно. “Хар арьст хүмүүстэй хамт олон нийтийн хэрэгслээр гарч байгаа чинь надад маш их түвэг учруулж байна. Чи заавал ингэх ёстой гэж үү?. Тэднийг миний тоглолтон дээр битгий авчирч бай” хэмээн Дональд ярьсан байна. Түүний энэ мэдэгдлийг ерөнхийлөгч Барак Обама хар арьстнуудыг доромжиллоо хэмээн буруушаасан билээ.

