
Оросын хилийн ойролцоо АНУ, Натогийн цэргүүд урьд хожид байгаагүй ихээр нэмэгдэж байгаа ажээ. Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу АНУ-ын сайд Чак Хагельтай утсаар ярилцаж, энэ асуудалд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Сергей Шойгу Украин руу довтлох төлөвлөгөөгүй, Оросын цэргүүд Украины хилд цэргийн сургуулилт хийгээд буцсан гэдгээ дахин мэдэгдсэн байна. Мөн 40 мянган цэрэг байршсан гэдэг нь хэтрүүлсэн тоо гэж хэлжээ. Харин Зүүн Европт тусгай цэргүүдээ байрлуулсан Америкчууд Оросын эрх баригчдын эсрэг авах хориг арга хэмжээгээ чангатгаж, долоон хувь хүн, 17 компанийн гадаад дахь гүйлгээг нэмж зогсоох шийдвэр гаргасан байна. Чак Хагель Украинд дахин түрэмгийлвэл эдийн засгийн болон дипломат шахалт үзүүлсэн хэвээр байх болно гэдгийг анхааруулав.