
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Ген Хи далайд осолдсон хөлөг онгоцны аврах ажиллагааг шуурхай явуулж чадаагүй, ослоос урьдчилан сэргийлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, уучлалт гуйжээ. Хүүхдүүдээ алдсан эцэг эхчүүдийн өмнөөс харамсаж буйгаа Пак ерөнхийлөгч илэрхийлээд Ансан ахлах сургуулийн сурагчдын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд биечлэн оролцсон байна. Хөлөг дээр нийт 476 зорчигч явсаны 350 гаруй нь Ансан ахлах сургуулийн сурагчид байсан юм. Ослоос 174 хүнийг аварч чадсан боловч 184 хүний цогцсыг гаргаж авч чадаагүй байна.