Оросын босогчид Украины Луханск хотын Засгийн газрын ордон, прокурорын байрыг зэвсгийн хүчээр эзлэн авчээ. Украины ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Александр Турчинов орон нутгийн цагдаа нар босогчдыг зогсоохын тулд юу ч хийгээгүй гар хумхин суусан, урван тэрсэлсэн хэмээн шүүмжилж байна. Оросын хилээс 30 хүрэхгүй километрийн зайтай байрлах 465 мянган хүн амтай Луханск хотын аюулгүй байдлын алба юу ч хийж чадсангүй. Өчигдөр буюу Мягмар гаригийн үдээс хойш хэдэн зуун хүн цугларч “Орос, Орос” хэмээн хашгиралдаж байв. Урт төмөр, модон цохиураар төр захиргааны байруудын хаалга, цонхыг эвдэлж, дээвэр дээр нь мандаж байсан Украины далбааг Оросынхоор сольжээ. Луханскаас гадна хөрш Донецк мужид Оросын салан тусгаарлагчид хүчээ аваад байгаа юм.

Оросууд Украины газар нутагт хүч түрж, Зүүн болон Төв Европын газар нутгийг өөрчлөхөөр санаархаж байгаа хэмээн АНУ буруушаасан. Мөн хуучин Зөвлөлтийн орнуудад амьдарч буй 21 сая Орос хэлтнээр далимдуулж, газар нутгийг нь эзлэхээр түрэмгийлж байна хэмээн шүүмжилсэн юм. Харин Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров Украинд цэргийн хүчээр түрэмгийлэх ямар ч төлөвлөгөөгүй хэмээн үгүйсгэж байгаа. Гэсэн ч Крымийг хүчээр өөртөө нэгтгэсэн шиг зүйл давтагдахгүй гэдгийг үгүйсгэхийн аргагүй болжээ.

Сэтгэгдэл (1)