
Оросын Забайкальский буюу Байгаль нуураас зүүн тийш орших уулархаг бүс нутагт цэргийн агуулах дэлбэрч, 10 хүн шархадсан талаар тус улсын эрүүл мэндийн яам мэдээлжээ. Шархадсан хүмүүсийн нэгнийх нь биеийн байдал тааруу байна. Дараалсан дэлбэрэлт болж болзошгүй тул цэргийн агуулахын орчмын 400 оршин суугчийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Зэвсгийн агуулахын ойролцоох ой шатсаны улмаас дэлбэрэлт болсон гэж хууль хяналтын байгууллагууд үзэж байна.
Сэтгэгдэл (1)