Ливийн парламент шинэ ерөнхий сайдаа сонгох гэж байхад хуралдааны танхимд буутай этгээдүүд дайран орж, гишүүдийг газар хэвтүүлжээ. Ингээд хэд хэдэн гишүүнийг буудаж шархдуулсан байна. Гэмт этгээдүүд ерөнхий сайдад нэр дэвшиж байгаад хасагдсан спикер Омар Хмейданы хүмүүс байжээ. Энэ сарын 12-нд өмнөх ерөнхий сайд Абдулла аль-Дани болон гэр бүлийнхэнд нь зэвсэгт этгээдүүд халдаж, шархдуулсан тул түүний оронд сонгогдохоор долоон хүн нэрээ дэвшүүлсэн байна. Хууль батлагчдыг буудсан дээрх халдлагын улмаас санал хураалтыг зогсоосон аж. Энэ халдлагатай зэрэгцэн Ливийн Бенгази дахь цэргийн хуарангийн гадна машин дэлбэлж, хоёр хүний амийг хөнөөжээ. 2011 онд зэвсэгт бүлэглэлүүд удирдагч Муаммар Каддафийг засгийн эрхнээс түлхэн унагаснаас хойш Ливид дотоод зөрчил тасраагүй юм.

Сэтгэгдэл (3)