Бразиль улсад зартай алан хядагч Осама Бин Ладентай усны дусал мэт адилхан Франциско Элдер Брага Фернандес гэдэг нэртэй хүн бий. 54 настай тэрээр Осаматай яг адилхан хувцаслаж, терроризмын эсрэг сурталчилгаа хийж явдаг. Франциско нэгэн удаа хуурамч тэсрэг бөмбөг хийж, телевизийн нэвтрүүлэгт оролцож байв. Тэрээр Бин Ладен нэртэй баар ажиллуулж, хүүхдүүдэд терроризм ямар их хор хөнөөл дагуулдаг тухай ярьж өгдөг. Түүнийг харсан хүмүүс Осама 2011 онд алагдсан шүү дээ хэмээн гайхдаг байна.



