
АНУ-ын Оклахома мужид цаазын ялыг буруу гүйцэтгэсэн хэрэг шуугиан тарьж байна. 38 настай ялтан Клэйтон Локетт шинээр үйлдвэрлэсэн тариаг гурван удаа хийлгүүлсэнээс хойш гурван минутын дараа амьсгал нь давчдаж, шүдээ хавиран тарчлан зовж эхэлжээ. Тэрээр амь тэмцэн толгойныхоо ивээсийг тасдаж хаях гэж оролдсоор байжээ. Ингээд 20 минут зовж, зүрх нь зогсож нас барсан байна. Энэ бол маш аймшигтай залхаан цээрлүүлэлт боллоо хэмээн Локкетын өмгөөлөгч Дэвид Отри ярьжээ. Флорида мужид дээрх үхлийн тариаг 500 милограммаар тарих нормтой байдаг бол Оклахомад 100 милограммаар тарьсан ажээ. Локкет 19 настай охиныг буудан хороосон хэргээр цаазын ял сонссон юм. АНУ-д сүүлийн жилүүдэд цаазын ялтай холбоотой маргаан тасраагүй билээ.