
Афганы цагдаа нар 14 настай охиныг нь хүчиндсэн мөргөлчийг шашны ёсны дагуу чихийг тайрч, хамрыг нь тасдаж шийтгэсэн эцэг, эх хоёрыг баривчилжээ. Охины аав “Хэрэгтний чихийг мууранд өгч, хамрыг нь муу усны нүхэнд хаясан” хэмээн цагдаад мэдүүлсэн байна. Афганы зарим хөдөө тосгодод шариатын хууль үндсэн хууль мэт үйлчилдэг ажээ. Харин шариатын хуулиар хэрэгтнийг шийтгэсэн эцэг, эхэд ял оноох эсэх нь тодорхойгүй байна. Хүчингийн хэргийг үйлдсэн 32 настай мөргөлч гэмээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэнэ. Лалын шашинтай Афган улсад 1996-2001 оны хооронд охидыг сургуульд сургахыг хатуу хориглосон юм. Үүнээс болоод Америкийн мөнгөөр босгосон сургуулиудыг цэргүүд бөмбөгдөж байв.