Кени улсын ерөнхийлөгч Ухуру Кэнятта полигами буюу олон эхнэртэй болохыг дэмжсэн хуулийн төсөлд гарын үсэг зуржээ. Энэ шийдвэр нь нийгэмд эерэг нөлөө үзүүлнэ гэж эрх баригчид үзэж байна. Учир нь омгийнхоо ёс уламжлалаас болоод нэг хүний эхнэр болсон эмэгтэйчүүд 2014 оноос эхлээд албан ёсны гэр бүлийн баталгаатай болох юм. Кенид 42 омог байдаг бөгөөд тэдгээрийн дийлэнх нь эрчүүдэд хүссэн тоогоороо эхнэр авахыг зөвшөөрдөггүй байна. Харин шинэ хуулиар Британийн колони байсан Кени улс хуучин уламжлалаа сэргээж байгаа гэв.
