Хятадын Шинжианд дэлбэрэлт болсоны дараа ерөнхийлөгч Ши Жин Пин террорист халдлагын эсрэг шийдэмгий арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэв. Энэхүү дэлбэрэлт Ши Жин Пиний тус мужид хийсэн айлчлалын дараахан болжээ. Тэрээр 2012 онд удирдагчаар сонгогдсоноос хойш анх удаа Шинжианд айлчилсан нь энэ юм. Шинжиан мужийн Урумчи хотын галт тэрэгний буудалд болсон халдлагын улмаас гурван хүн газар дээрээ нас барж, 79 хүн хүнд шархдан эмнэлэгт хүргэгдсэн байна. Гэмт этгээдүүд галт тэрэгний буудлаас гарч явсан хүмүүсийг хутгалаад тэсрэх бөмбөг хаяжээ. Сүүлийн жилүүдэд халдлага тасрахаа больсон Шинжиан мужид лалын шашинт Уйгурууд хүчээ авч, Хятадаас салан тусгаарлахыг эрмэлзэх болсон билээ. Шинжианыг тогтвортой байлгах нь Хятадын шинэчлэлийн амин чухал хэсэг юм.












Сэтгэгдэл (1)