
Газрын тосны ямар ч нөөцгүй Өмнөд Солонгос улс дэлхийд шатахууны хэрэглээгээрээ хамгийн дээгүүрт орж байна. Тус улсад автомашин хэрэглэгчдийн тоо 2,5 саяар нэмэгдэж, 1 литр шатахуунд 2,17 доллар зарцуулдаг. Автомашин нэмэгдэхийн хэрээр хоосон зогсоол олно гэдэг тун ховор үзэгдэл болж, хүмүүс стресстдэг юм. Автомашины зогсоол хайсаар байгаад нэг жолооч өдөрт 500 метр, сардаа 15 км метр газар хий дэмий явж, шатахуун зарцуулсаар байдаг. Тэгвэл Солонгосын газрын тос нийлүүлэгч дөрвөн компанийн нэг болох “S-oil” нэгэн ухаалаг арга нэвтрүүлжээ. Жолооч бүр машиныхаа ард “Here” хэмээх шар бөмбөлгийг өлгөж, зогсоолоос гарвал дээш өргөнө. Ингэснээр бусад жолооч хаана сул зогсоол байгааг хялбархан мэдэж, хий дэмий давхих шаардлагагүй болж, мөнгөө ч хэмнэнэ. Зогсоолоо хялбар олдог болсоноор өдөрт 700 машин нийлээд 23 литр шатахуун хэмнэж байгаа ажээ.
Сэтгэгдэл (1)