Хятадын эрх баригчид агаарын бохирдолд нөлөөлж байна гэж үзээд гудамжинд мах зарж шарахыг хоригложээ. Ингэснээр ил задгай худалдаа эрхлэгчид дотор хоолоо хийж зарах эсвэл 20 мянган юань буюу 3,200 долларын торгууль төлөх гэсэн хоёрхон сонголттой болсон юм. Мөн дулааны цагт Бээжингийн гудамжуудад бүх төрлийн хоол бэлтгэж зарах нь алдартай хүнсний мухлагуудын орлогод нөлөөлж байгаа тул хориглохоор яригдаж байгаа юм. Гудамжинд гал түлж, хоол хийх нь нүүрс, машинаас дутахааргүй утаа ялгаруулдаг гэнэ.




Сэтгэгдэл (1)