
Австралийн “GeoResonance” компани Энэтхэгийн далайд сүйрсэн Малайзын онгоцны сэгийг олсон гэдгээ зарласан билээ. Онгоцны сэг байгаа гэж зарласан Бенгалын буланд нэгжлэг явуулахаар усан онгоцнуудыг илгээжээ. Судлаачид далайн ёроолд 1,9 сая км квадрат талбайд хайгуул явуулж, Боинг 777 онгоцыг хийдэг химийн элемент, материалуудыг тусгай багажаар таниулах замаар байршил тогтоосон байна. Хиймэл дагуулаар авсан зургийг багажаар томосгож харьцуулахад алга болсон Боинг онгоцны загвартай яг тохирч байгаа гэнэ. Бенгалын булан дахь Бангладеш улсын эргээс 190 километрийн зайтай газар онгоц хийхэд ашигладаг хөнгөн цагаан, титан, зэс зэрэг элементүүдийг төхөөрөмжөөр илрүүлсэн юм. Харин өчигдөр Малайзын эрх баригчид зорчигчдын ар гэрийнхэнд онгоцны сүүлийн яриануудыг бичлэгээр үзүүлсэн байна. Энэ хооронд Энэтхэгийн далай дахь хайгуул үргэлжилж, 56 сая долларын үнэтэй шинэ төхөөрөмжийг ашиглахаар болжээ.