Өмнөд Солонгосын усан онгоцны ослоос амьд үлдсэн сурагчид нас барсан ангийн найзуудаа дурсах арга хэмжээ зохион байгуулж, ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлжээ. Ослоос амьд үлдсэн 70 гаруй сурагч эмнэлгээс гармагцаа найзуудынхаа дурсгалд зориулан цэцэг өргөсөн байна. Эмгэнэлт явдлыг нүдээр харсан ахлах сургуулийн хүүхдүүд сэтгэлийн гүн хямралд орсон тул эмч, сэтгэл зүйчдийн байнгын хяналтанд байх шаардлагатай болжээ. “Sewol” хөлөгт зорчиж явсан 476 зорчигчийн 80 гаруй хувь нь Ансан ахлах сургуулийн сурагчид байсан билээ.





