Туркын дизайнер хугарсан ясыг хоёр дахин хурдан эмчлэх чадалтай эмчилгээний зориулалттай 3D хамгаалалтыг зохион бүтээжээ. Торон хээтэй хар өнгийн хамгаалалт нь ямар ч үнэргүй бөгөөд загатнуулж, харшил өгөхгүй. Нүхнүүдийнх нь завсараар агаар нэвтрүүлж, хэв авианы системээр ажиллана. Хугарсан яс 3-6 сарын хугацаанд эдгэдэг бол энэхүү бүтээгдэхүүнийг өдөрт 20 минут зүүснээр илүү хурдан хугацаанд эдгэх юм. Хугарсан яс цаг хугацаа шаардаж, аяндаа эдгэдэг учир өвчтөн аль болох өөртөө тав тухтай байдлыг бий болгох ёстой гэнэ.






Сэтгэгдэл (1)