
Малайзын MH370 дугаарын нислэгээр Бээжинг чиглэсэн онгоц өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд алга болсоноос хойш өнөөг хүртэл олдоогүй байна. Онгоцны зорчигчдын ар гэрийнхэн хайртай дотны хүмүүсээ өнөөг хүртэл амьд гэдэгт итгэсээр байгаа юм. Тус улсын ерөнхий сайд Нажиб Разак зорчигчдыг нас барсан гэж зарлах болоогүй хэмээн мэдэгдсэн юм. Онгоц алга болсоноос хойш аавыгаа эргээд ирнэ гэж Твиттер хуудаснаа жиргэж байсан Мариа Элизабет охин энэ үйлдлээ зогсоогүй аж. Тэрээр “Ааваа эргээд ирээч дээ. Таны тухай олон улсын хэвлэлүүдээр гарч байна. Та үүнийг заавал мэдэх ёстой” гэж бичсээр байна. Мариа охин Липерпүүл багийн шүтэн бишрэгч аавынхаа тухай анх жиргэсний дараа олон хүн түүнд сэтгэлийн дэм хайрласан юм. Ливерпүүл багийнхан нь ч түүний комментыг уншаад аав чинь эргээд ирнэ хэмээн тайвшруулж байв.
Сэтгэгдэл (1)