Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Батзоригт: Эрхзүйн доголдолтой нөхдүүд шүүхэд төлөөлөх эрх авч байна

2014-5-02
0
ЖИРГЭХ
Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуулиар өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлэх эрхийг шүүхэд төлөөлөх эрхтэй холбож зохицуулсан байгаа. Тэгвэл үүнийг шүүмжилж, өмгөөллийн эрх зүйг анхаарах ёстой гэж Монголын өмгөөлөгчийн холбооноос үзэж байгаа юм. Тиймээс хуульчийн эрхзүйн асуудлаар  Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ж.Батзоригтоос зарим зүйлийг тодрууллаа.
d8a6848ad646f571big    Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуулиар өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлэх эрхийг шүүхэд төлөөлөх эрхтэй холбож зохицуулсан байгаа. Тэгвэл үүнийг шүүмжилж, өмгөөллийн эрх зүйг анхаарах ёстой гэж Монголын өмгөөлөгчийн холбооноос үзэж байгаа юм. Тиймээс хуульчийн эрхзүйн асуудлаар  Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ж.Батзоригтоос зарим зүйлийг тодрууллаа.

-Өмгөөлөгчийн эрх зүйн байдал дордсон гэлээ. Энэ талаараа?
-Өнөөдөр 2020 он хүртэлх хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаар хэлэлцүүлэгт оролцож байна. Өмгөөлөгчийнхөө хувьд өмгөөлөгчийн эрх зүйн байдлын асуудал дордсон байна гэж үзэл бодлоо илэрхийлээд байгаа. Учир нь би энэ байгууллагад олон жил ажилласан учраас өмгөөлөгч гэдэг хүн өмөөрөх гэдэг нэр томьёонд хамаарагдаад явдаг гэдгийг сайн мэднэ. Цаашид эрхзүйн хамгаалалтаар буюу хуулиар хамгаалагдаж хүний эрх, эрх чөлөөг хамгаалах ёстой гэтэл энэ байдал өдгөө дутмаг болсон.

-Түүхэндээ өмгөөллийн хууль хэдэн удаа шинэчлэгдэж байсан бэ?

-Манай улсад бол 1928 оны тавдугаар сарын 24-нд анх өмгөөллийн байгууллага байгуулагдсан. Үүнээс хойш 86 жилийг үдэж байна. Энэ хугацаанд гурван удаагийн хууль өөрчлөгдсөн. Тодруулбал, 1994 онд УИХ-аас өмгөөлөгчдийн тухай хууль, 2002 онд Монголын өмгөөлөхийн тухай хуулиуд батлагдан гарсан. Улмаар сая Шүүх эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хуульчдын эрх зүйн байдлын тухай хууль гарч ирлээ. Ингээд үндсэндээ Шүүх, Прокурор, Өмгөөлөгч гэсэн байгууллагуудыг нэгтгэсэн холбоо болж өргөжсөн. Гэтэл өнөөдөр эргээд  харахад, Монголын өмгөөлөх байгууллага гэдэг биеэ даасан эрхзүйт буюу төрөөс хараат бус байж, төрөөс баталгаажуулагдсан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах эрхзүйн үндэслэлүүдийг хуулиар хамгаалуулах ёстой. Гэтэл шүүхээс төлөөлөх эрх гэгчийг бий болгочихсон.

 Өнөөдөр ээдрээ төвөгтэй нөхцөл байдал, гэмт хэргийн гаралт, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал улам газар авч байна. Иймээс ээдрээ төвөгтэй маргаантай асуудлуудад өмгөөлөгч оролцох нь улам нарийн төвөгтэй болж байгаа гэсэн үг. Тиймээс бид өмгөөлөгчийн эрх зүйн асуудалд биеэ даасан үйл ажиллагаа явуулах ёстой гэж үзээд байгаа юм. Өөрөөр хэлбэл,  Монголын өмгөөлөх байгууллага гэдэг эрхзүйн хүрээнд биеэ дааж үйл ажиллагаа явуулдаг байх хэрэгтэй. Ийм асуудал тавьж байгаа юм. Цаашилбал, үүнд том шалгуур бий болж байсан. Өмгөөлөгч болно гэдэг зүгээр хэн нэг дуртай хүн болдог зүйл биш шүү дээ. Гэтэл өнөөдөр эрхзүйн тогтолцоогоор бол шүүх төлөөлөх гэх эрх зүйн үндэс яваад байгаа.
 
-Шүүх төлөөлөх эрх үндэстэй болсон нь өмгөөллийн эрхзүйн асуудлыг дордуулаад байна гэж үзэж болох уу?
-Тэтгэвэртээ гарсан, цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад халагдсан, эрх зүйн доголдолтой, гэмт хэрэгтэй холбогдсон ийм хүмүүс ямар ч шалгуургүйгээр шүүхэд төлөөлөх эрх авч байна. Харин өмгөөлөх байгууллага хуультай байх үедээ өмгөөлөгч гурван удаа шалгалтанд орж унаж байгаад өмгөөлөгч болдог жишээний. Учир нь тэр шалгуур, өмгөөлөх байгууллагын босго өндөр. Тэгэхээр хүний эрх, эрх чөлөөг хамгаална гэдэг хүнлэг, зарчимч, шударга байсны эцэст хэрэгжүүлэх зүйл. Тэгвэл өмгөөллийг мөнгөний бизнес болгож, шүүхэд төлөөлөх эрх авна гэдэг эндүүрэл.

Тэгэхээр хүний эрхийг хамгаалах ёстой өмгөөллийн байгууллагын эрх зүйн үндэслэл нь дордсон гэдгийг аль аль талдаа харж, бодолцох хэрэгтэй байна.

-Өмгөөлөгчийн холбоонд одоогоор хэчнээн өмгөөлөгч байна вэ?

-1086 өмгөөлөгч хамааралтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Гишүүнчлэлийн асуудал энэ хүрээнд явж байгаа. Бид нарын хувьд эрхийг хэрэгжүүлэхийн тулд, биеэ даасан хуультай байх ёстой гэдэг асуудлыг тавьж байгаа юм. Шүүх шинэчилэлийн хүрээнд үүнийг анхаарах ёстой байтал орхигдоод үлдчихлээ.

fa430b8c2dbe063fbigТэгвэл энэ талаар “Хуульчдын холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Батсүхийн ярьсан зүйлийг хоёр дахь байр сууриар нь сонирхуулж байна.

-Өмгөөлөл үзүүлэх хуульч заавал Улсын дээд шүүхэд бүртгүүлэх шаардлагатай гэнэ. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуулиар өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлэх эрхийг шүүхэд төлөөлөх эрхтэй холбож зохицуулсан байгаа. Тэгэхээр өмгөөллийн үйл ажиллагаа явуулах хуульчид Улсын дээд шүүхэд өмгөөлөгчдийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээр шүүхэд төлөөлөх эрхээ олж авч байгаа. Улсын дээд шүүхэд бүртгэгдээгүй хуульч бол өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхгүй. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны төрөл хэлбэр, мэргэжлийн үйл ажиллагаа явуулагч гэж хэнийг хэлэхэв гэдгийг хуульчийн эрхзүйн байдлын тухай хуулиар тодорхой зохицуулсан.

-Хэрвээ бүртгүүлээгүй хуульч өмгөөлөл үзүүлвэл яах вэ?

-Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй аливаа этгээд өөрийгөө хуульч гэж нэрлэх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахыг хуульчийн эрхзүйн байдлын тухай хуулиар хориглосон байгаа. Хэрвээ энэ хуулийн зохицуулалт заалтыг зөрчих юм бол зөрчсөн үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохооргүй байвал захиргааны хариуцлага хүлээлгэнэ. Харин хуульч өмгөөлөгчийн нэр барьж гэмт хэрэг үйлдсэн бол хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шийтгэнэ.

-Өнөөдрийн байдлаар хэчнээн хуульч дээд шүүхэд бүртгүүлээд байгаа вэ?

-Яг одоогоор Улсын дээд шүүхэд өмгөөлөгчийн жагсаалтад бүртгэгдсэн 1600 орчим хуульч байна. Эдгээрээс гадна хуульчийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн хэрнээ өмгөөллийн үйл ажиллагаа эрхлээд байгаа хуульч байхыг үгүйсгэхгүй. Энэ талаар өнөөдрийн байдлаар хуульчдын холбоонд тодорхой мэдээлэл ирээгүй байна. Иргэдээс болон бусад байгууллагаас гомдол санал ирээгүй байна. Яг шүүх, мөрдөн байцаалтын ажиллагаанд орсон тохиолдолд тухайн байгууллага шүүхэд төлөөлөх эрх үнэмлэхийг нь шалгаж байгаа. Тэгэхээр тухайн албан тушаалтнууд шүүх прокурорын байгууллага үнэмлэх шалгаад явж байгаа тохиолдолд өмгөөлөх эрхгүй хуульч оролцож байна гэж үзэхгүй байна.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
Хөвсгөлд гарсан хоёр ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Найман аймгийн 304 иргэн шугаман бүжгээр хичээллэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
    21 мин
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
    55 мин
  • А.Баяр: Өчигдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан хууль бус
    1 цаг 24 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн 15 дахь тулаанаа Барбадос тулаанчийн эсрэг хийнэ
    1 цаг 34 мин
  • Хөвсгөлд гарсан хоёр ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    1 цаг 53 мин
  • Найман аймгийн 304 иргэн шугаман бүжгээр хичээллэв
    2 цаг 11 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
    2 цаг 33 мин
  • Байнгын хороод хуралдана
    2 цаг 52 мин
  • АНУ-Их Британийн зөрчилдөөнийг намжаахаар Хаан Чарльз III АНУ-д дөрвөн өдрийн айлчлалаа эхлүүлж байна
    3 цаг 18 мин
  • Л.Энх-Амгалан: Төрөлжсөн ахлах сургууль байгуулна
    3 цаг 20 мин
  • Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
    3 цаг 23 мин
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
    3 цаг 35 мин
  • Өнөөдөр Монголын Генералуудын өдөр тохиож байна
    4 цаг 6 мин
  • ӨНӨӨДӨР: Монголын багш нарын шинэ зуун зөвлөлөөс мэдээлэл хийнэ
    4 цаг 9 мин
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
    4 цаг 15 мин
  • Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо, нойтон цас орно
    4 цаг 55 мин
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
    5 цаг 3 мин
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    21 цаг 23 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    21 цаг 45 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    21 цаг 50 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
24 баримт
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК