
“Malaysia Airline” компани MH370 онгоцны зорчигчдын ар гэрийнхнийг Бээжин хот дахь зочид буудлаас нь гаргаж, гэр гэрт нь буцаажээ. Хохирогчдын ар гэрийнхэнд туслах төвийг хааж, онгоцны талаарх шинэ мэдээллийг гар утас, интернэтээр өгөхөөр болж, эрэл хайгуулыг үргэлжлүүлнэ гэдгээ амласан юм. Зорчигчдод нөхөн олговор өгөх асуудлыг шийдэх хараахан болоогүй гэдгийг Малайзын эрх баригчид хэлж байна. Энэ хооронд Энэтхэгийн далайн 314 км квадрат талбайд буюу хар хайрцагны дуут дохиог хүлээн авсан газар хайгуулж үргэлжилж байна. Гэхдээ онгоцны хайгуул хэдий хугацаанд үргэлжлэхийг тааж мэдэхгүй байна гэсэн тодорхой бус хариултыг ар гэрийнхэнд нь өгчээ.





