
Пентагоноос жил бүр гаргадаг дүн мэдээллээс үзвэл өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад Америк цэргүүдийн үйлдсэн хүчингийн хэрэг хоёр дахин ихэссэн нь тодорхой болжээ. 2013 онд 5,061 хүчингийн хэрэг бүртгэгдлээ хэмээн Америкийн Батлан хамгаалах яамнаас мэдээлэв. “Гэмт хэргийг нийтэд мэдээлэхгүй байгаа учир хохирогчид нэмэгдэж байна. Хохирогчдыг хамгаалах, цэргүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тогтолцоо үгүйлэгдэж байгаа” хэмээн Батлан хамгаалахын сайд Чак Хагель ярьжээ. Энхийг сахиулж буй Америкийн 26 мянган цэрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэсэн нэгэн судалгааг 2012 онд хийсэн байдаг гэнэ.