Дэлхийн хамгийн өндөр хурдны галт тэрэгний тунель Хятадын хойд хэсэгт нээгджээ. Гансу болон Шинжиан Уйгурын автономит мужийг холбосон тунель нь далайн түвшнээс дээш 3,607 метр өндөр бөгөөд 16,3 км урт үргэлжлэх юм. Тунелийн бүтээн байгуулалтын ажил 2009 онд эхэлж байжээ. Энэхүү тунель баригдсанаар Ланцины 1,766 метр урт хурдны замтай холбогдож, Гансу мужийн нийслэл Ланжоу, Шинжианы Урумчи хүртэл саадгүй зорчих юм байна. Гансу, Цинхай, Шинжиан мужууд хурдны замаар холбогдсоноор Говь цөлийг хөндлөн туулах ажээ. Нэг цагт 200 км хурдлах чадалтай галт тэргээр Ланжоугаас Урумчи хоёрын хооронд 20 цаг явдаг байсан бол одоо 8 цаг зорчих нь ээ.



