
Энэтхэгийн 16 дахь удаагийн бүх нийтийн сонгууль дөрөвдүгээр сарын 7-ноос тавдугаар сарын 12 хүртэл 36 хоног үргэлжилнэ. 543 парламентын гишүүнийг уг сонгуулийн наймдугаар шат одоо явагдаж байна. 2009 оны сонгуулийг таван үе шаттайгаар нэг сарын дотор зохион явуулж байв. Энэ удаагийн сонгуульд 814 сая сонгогч 930 мянган санал авах байранд саналаа өгөх юм. 2009 оноос хойш Энэтхэгт сонгуулийн насны хүн ам 900 саяар өссөн гэдэг. Сонгуулийн төв хорооноос нэг ч сонгогч ойролцоох санал хураах байранд очихын тулд нэг милиэс (1,6 км) илүү зайг туулахгүй гэдгийг амлаж байна. Түүнчлэн нэг саналын байр 1500-аас илүү сонгогчийг хүлээх авахгүй гэдгийг мэдэгдэв. Дашрамд хэлэхэд сонгуулийг зохион байгуулахад нийтдээ таван сая хүний хүчийг дайчлахаар болжээ.