
Калифорнийн “Orange County Water District” ханган нийлүүлэх төв хэрэглэсэн усыг дахин ашиглах бизнесийн салбарт тэсрэлт хийж байна. Энэ үйлдвэрт өдөр 70-100 сая галлон ус цэвэршүүлж байгаа нь 850 мянган хүн буюу мужийн хүн амын гуравны нэгнийх нь ундны хэрэгцээнд хангалттай хүрэх юм. Энэ төв цэвэршүүлсэн усыг газрын гүний устай хольж, оршин суугчдын 70 хувьд түгээж байна. 2006 онд Австралид хаягдал усыг дахин ашиглахыг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хэмээн шүүмжилж байсан ч гурван жилийн дараа олон нийтийн санал асуулгаар дэмжигдэж байжээ. Хүмүүс хаягдал ус дахин цэвэршүүлсэн ч гэсэн хортой, заваан гэсэн бодлоосоо салах нь чухал гэдгийг доктор Карол Немерофф хэлж байна. Тиймээс хүмүүсийн айдсыг хамгийн түрүүнд дарах хэрэгтэй гэж үзжээ. Мөн цэвэршүүлсэн ус хямд төсөр, эрчим хүч бага зарцуулдаг гэдгийг нийгэмд сурталчлах нь чухал байгаа юм.
Сэтгэгдэл (2)