Сирийн Ракка хотод өнгөрсөн ням гаригт Аль-Кайда бүлэглэлийнхний ар тал болсон Ирак-Исламын вант улс нэртэй бүлэглэл олон нийтийн газар долоо хүнийг цаазалжээ. Сирийн зарим бүсэд хяналтаа тогтоон бэхэжсэн энэ харгис бүлэглэл өөрсдөд нь тэрсэлсэн хэнийг ч болтугай шариатын хуулиар цаазалдаг. Хүмүүсийг модон дээр цовдолж, эсвэл өвдөг сөхрүүлэн цаазалдаг энэ харгис байгууллагын жигшүүрт үйлдлийг хүний эрхийг хамгаалагчид илчилжээ. Сирийн иргэний дайнд лалын шашинт бүлэглэлүүд оролцож, өөрсдийн харгис хуулиа хэрэгжүүлж байгаагийн гайг жирийн иргэд үүрч байна.








Сэтгэгдэл (2)