Шүхрийг бид бороонд норохоос өөр зориулалтаар ашиглаж байгаагүй билээ. Тэгвэл Нидерландын Делфт их сургуулийн судлаачид энгийн нэгэн шүхрийг бороо хэмжигч болгон ашиглах гэж байна. Эрдэмтэд одоогоор туршилтын загварын гаргаад байгаа ажээ. Ухаалаг шүхрэнд суурилуулсан төхөөрөмж нь бороо хэр удаан үргэлжлэн орохыг Bluetooth холболтоор дамжуулан ухаалаг гар утас, компьютерт мэдээлэх юм.

