
Оросын босогчид Украины зүүн хэсэгт орших Словянск хотод терроризмын эсрэг ажиллагаа явуулж байсан армийн хоёр нисдэг тэргийг бууджээ. Террористууд хүчтэй зэвсгээр гал нээлээ хэмээн Украины аюулаас хамгаалах алба мэдэгдэв. Үүний улмаас Украины армийн нисэгч, цэргийн албан хаагч хоёр амиа алдсан байна. Энэхүү халдлага болохоос өмнө Оросын гадаад хэргийн сайд босогчдыг зогсоох ажиллагаа явуулж буй Украины эрх баригчдад хатуу цохилт өгнө хэмээн мэдэгдэж байсан билээ. Гадаадын хэд хэдэн сэтгүүлч барьцаалагдаад байгаа Словянск хотод Оросын босогчид бага багаар хяналтаа тогтоож байна.




Сэтгэгдэл (5)