

Өмнөд Солонгосын Сөүл хотод хоёр метро хоорондоо мөргөлдөж, осолдсоны улмаас 170 хүн гэмтэж, бэртээд байна. Тэднийг эмнэлэгт яаралтай хүргэсэн бөгөөд ноцтой гэмтэл авсан хүн байхгүй гэдгийг албаныхан мэдээлэв. Зогсоол дээр ирээд байсан метрог өөр нэг метро ухарч байгаад мөргөсөн хэмээн гэрчүүд мэдээлж байна. Мөргөлдсөн даруйд метроны цонхыг яаралтай онгойлгож зорчигчдыг гаргажээ. Тус улсад хоёр долоо хоногийн өмнө усан онгоц осолдож, 200 гаруй хүний амь насыг авч одсон юм. Усан онгоцны 81 зорчигчийг олоогүй байхад дахин нэг осол гарлаа.
Сэтгэгдэл (3)