Афганы зүүн хойд хэсэгт орших Бадакшан мужид хөрсний гулсалт үүсч, 350 хүн нас баржээ. Хүчтэй ширүүн борооны улмаас уулын хормойн хөрс эвдэрч, намаг балчиг үүссэн байна. Тус бүс нутагт хэдэн өдөр үргэлжлэн орсон бороо үер болж, 150 хүн амиа алдаад байсан юм. Хөрсний гулсалтаар Афганд 2000 хүн ор сураггүй алга болж, 1000 орчим байшин эвдэрч сүйджээ.

