
Америкийн “Rancho Feeding” корпораци улс орон даяар 4,5 сая кг муу махыг хэдэн мянган сүлжээ дэлгүүрүүр дамжуулан зарж байсан нь илэрчээ. Тус улсын хөдөө аж ахуйн яамнаас өвчтэй үхрийн махнуудыг хэрэглэгчдийг төөрөгдүүлэн худалдаалж байсныг тогтоосон байна. Өвчтэй үхрийн махыг хууль бусаар боловсруулан худаалдалж байхад мэргэжлийн хяналтын байгууллагууд ажлаа хийж чадаагүй ажээ. “Rancho Feeding” компани үхэрнүүдийг үхсэний дараа нядалж, махыг нь аваад өвчнөөр хорогдсоныг нууцлаж байсныг ажилтнууд нь гэрчилж байна. Мөн махан дээрээ хуурамч тамга тэмдэг наадаг байсан нь ил болжээ.
Сэтгэгдэл (3)