Төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан 988.880.000 төгрөгийн үнэ бүхий 18 орон сууцыг оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчлахыг зөвшөөрчээ. Дээрх орон сууцуудыг Эрүүл мэндийн сайдын 2013 оны 32 дугаар тушаалаар салбартаа он удаан жил ажилласан, өмнө нь төрөөс орон сууц авч байгаагүй, амьдралын нөхцөлийн хувьд зайлшгүй дэмжлэг шаардлагатай ажиллагсдад хуваарилан олгосон байна. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байршилтай эдгээр орон сууц 2012 онд ашиглалтад оржээ.
