
Билгийн тооллын: Шинийн 5. 2 хар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Наран ургах/шингэх: 05:46 / 20:13
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар малтах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвижна.